0 градуст хөлддөг усыг шатахуунтай холих боломжгүй
2021/12/28
Устай хольсон шатахуун борлуулж байгаа эсэхийг шалгах зорилгоор Ашигт малтмал газрын тосны газраас зарим ШТС-д хяналт шалгалт хийж байна.
Тус газрын чанарын менежер, шинжээч Ж. Бадамсүрэн “Манайх төлөвлөгөөт үзлэгийг жилд нэг удаа хийдэг. Саяны шалгалтаар "Тэс Петролиум" шатахуун түгээх станцад зөөврийн шинжлэх багажаар АИ92 бензин дээр моторын арга болон шинжилгээний аргаар шинжилгээ хийж шалгалаа. Тусгай багажаар шинжихэд 95,8 үнэлгээтэй буюу чанарын шаардлага хангагдсан гэх үзүүлэлт гарлаа. Бид иргэдийн санал хүсэлтийн дагуу 15 шатахуун түгээх станцад шатахууны дээж авч шинжихэд чанарын шаардлага хангасан гэж гарсан.
Мөн бензинийг устай холих боломжгүй гэдгийг зөөврийн тусгай багажаар харууллаа. Ус өөрөө 0 градуст хөлддөг учир ямар нэгэн байдлаар бензинийг устай холих боломжгүй байдаг ”гэлээ.
хаа хаа · 2021/12/30
ёо 95 хйигээд байсан болж хувирсан уу элэг авах юм аа
хүннү · 2021/12/28
Нөгөө ундааны саванд хийсэн бензин хөлдсөн, Бензин насосонд ус хөлдсөн, чүдэнз зурхад асахгүй байсан гэсэн хүмүүс одоо л баримтаар нотлох болох нь.Улс болхоор багажаар шалгаад 95,8 гэсэн үнэлгээ өгсөн байна. Хэн нь худалчаа одоо л үзнэ дээ.
10-р анги хими. · 2021/12/28
Холих боломжтой. Ямарч шингэнийг хольж болно. Харин нэгдэл залрал нь өөр ! Хими- 10-аар анги.