Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг шүүх хурал хойшиллоо
2022/01/04
Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон ч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож, өд уг хуралдаан үргэлжилж байгаа тул хойшлуулах хүсэлт гаргажээ.
Мөн шүүгдэгч Б.Цэрэндорж нэмж өмгөөлөгч авсан бөгөөд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэргийг харгалзан шүүх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Ийнхүү шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв.
зочин · 2022/01/04
2 луйварчинг шоронд хий