Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад КОВИД-19-ийн 585 шинэ тохиолдол батлагджээ. Үүний дөрөв нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 

  • 385 нь нийслэлд
  • 196 нь орон нутагт бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 2,474 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 667
  • хүндэвтэр 1,577
  • хүнд 208
  • маш хүнд 22 иргэн байна.

 Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 287 нь хүүхэд, 136 нь жирэмсэн эмэгтэй юм. Мөн 4,046 иргэн гэрийн хяналтад байгааг Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Харамсалтай нь өнгөрсөн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар гурван иргэн нас барсан байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.