Сүүлийн хоногт улсын хэмжээнд 570 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 392,759 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 19 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 551 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал:

  • 339 нь Улаанбаатар хотод,
  • 212 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-60 насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,994 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,843 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,352 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-729
  • Хүндэвтэр-1,808
  • Хүнд-281
  • Маш хүнд-25 хүн байна.