Коронавирусний шинэ омог болох “Омикрон”-ы халдвар өнөөдрийн байдлаар манай улсад албан ёсоор бүртгэгдээгүй байгаа бөгөөд дээрх вирусыг шинжлэн тогтоох ажил судалгааны шатанд явж байгаа гэдгийг албаныхан мэдээлж байгаа.

Тэгвэл өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсаас гадаад улс руу зорчсон хоёр иргэнээс омикроны халдвар илэрч, тус улсад тусгаарлагдаад байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Дээрх иргэд нь Монголд байх хугацаандаа олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцсон гэх бөгөөд дархлаажуулалтын гурван тунд хамрагдсан байжээ.