2022 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсаас гадаад улс руу зорчсон хоёр иргэнээс омикроны халдвар илэрч, тус улсад тусгаарлагдаад байна гэх мэдээлэл гарлаа.

Иймд мэдээллийг нягтлахын тулд УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодруулахад "Гадаад улс руу зорчсон иргэдээс омикрон илэрсэн гэх мэдээлэл худал. Бидэнд ч ийм мэдээлэл ирээгүй. Манай улсад ч бүртгэгдээгүй.

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол улсаас гадаад улсад зорчсон иргэдээс Ковид-19 эерэг илэрвэл ХӨСҮТ лүү мэдээлэгддэг. Харин 2021 оны арванхоёрдугаар сарын 20 өдөр л хамгийн сүүлд гадаадад зорчсон Монгол иргэн эерэг гарсан мэдээлэл ирсэн байна. Монгол хоёр иргэн гадаадад зорчиж тэднээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа болохыг үүгээр хүргэж байна" гэлээ.

Түүнчлэн ЭМЯ-наас, Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол улсаас гадаад улсад зорчсон иргэдээс Ковид19 эерэг илэрвэл ХӨСҮТ лүү мэдээлэгддэг ба 2021 оны 12 сарын 20 өдөр л хамгийн сүүлд гадаадад зорчсон Монгол иргэн эерэг гарсан мэдээлэл ирсэн тэрхүү иргэнд ямар хувилбар илэрсэн талаарх гены дараалал тогтоох шинжилгээ хийгдэж байгааг мэдээлсэн байна. Монгол 2 иргэн гадаадад зорчиж тэднээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа болохыг үүгээр хүргэж байна.

Харин өөр эрх сурвалжийн мэдээлснээр, БНСУ-д омикроноор өвдсөн нь батлагдсан монгол иргэн "БНСУ-д оршин суудаг Монгол иргэн" гэж Энхболд сайд хэлэв. Харин Солонгосын сайтад онгоцны буудалд Монголоос ирсэн иргэнээс 2-ны өдөр шинжилгээ хийхэд омикрон батлагдаж, 3-ны давтан шинжилгээгээр мөн батлагдан халдвар илэрсэн гэжээ.