"Н.Багабандийн охин Канадуудтай нийлж, мазаалайн бэлчээрээс алт ухах гэж байна" гэв
2022/01/11
Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэдний төлөөлөл С.Зоригтбаатар: " 2010 оноос хойш олон улсын хөрөнгийн бирж дээр алтны бүслүүр оллоо гэдэг мэдээллийг дэлхий нийтэд цацаад, 270 гаран сая доллар босгоод, түүгээрээ Монголын орон нутаг, малчид, Засгийн Газрыг авилгадаад маш олон лиценз эзэмшчихсэн “Эрдэнэ Монгол” гэдэг компани байгаа. Энэ бол Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.
Энэ компани Сэгс Цагаан богд гээд найраглалд гардаг, Мазаалай, ховор эмийн ургамалтэй энэ сайхан нутгийг ухах гээд байгаа юм. Энэ орд бол Оюутолгойгоос 4 дахин том бүлэг орд. Стратегийн орд тул нуухын тулд энэ компаний лицензээ 5-6 болгож жижиглэсэн. Хамгийн жижиг нэг нь л гэхэд 10 тоннын нөөцтэй. Өнгөрсөн 30 жил алт ухаад Монгол улс хөгжсөнгүй. Баянхонгорт ч зөндөө алттай байсан. Ухаад л нүх л үлдсэн. Энэ компани цианид натри хэрэглэнэ гэж ярьдаг. Энэ компани шат шатандаа авилгал өгсөн, малчдыг доромжилж, чихэр, боов, гурил, будаа тараасан. Мөн залуучуудад нь 500 000 төгрөг өгсөн, аймгийн удирдлагуудад 28 тэрбум төгрөг өгнө гэж 2.5 тэрбумыг нь өгчихөөд байгаа. Бид энэ компанийг АТГ-т өгнө. Одоо олборлолт нь эхлэх гэж байна.
Энэ компаний Монгол талын захирал Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа гэж хүн. Н.Багабандид ер нь Монголчууд ямар өртэй юм бэ? Канад талаасаа Курт гэж менежер бий. Монголчуудыг шууд дээрэлхэж харьцдаг, чи хэдэн төгрөг авах юм бэ? л гэдэг." гэв.
Мөн малчин Н.Чогсом: “Ер нь баялагтай нутаг зовдог юм байна. Биднийг тайван байлгахгүй байна.Энэ гадаадын компанийг шүтдэгээ больцгооё. Бид Канадад очоод газар ухаж болох уу? Гэвэл үгүй л гэнэ шүү дээ. Гадныхны түлхээсээр явдаг манай төрийнхөн бол чонотой нийлсэн хотны нохой болчихож. Бид энэ нутгаа яагаад ч ухуулахгүй. Энэ компанийг өнөө маргаашгүй л зайлуулаад өг” хэмээсэн юм.
М.Гал
шуналд хязгаар алга · 2022/01/13
Багабанди иргэдэд ад үзэгдээд л ОЮУТОЛГОЙН ТУЗ өөс гарахгүй муу хэлүүлээд сууж байгаа. ОХИН нь ААВААСАА дутахгүй шуналтай нэгэн бололтой. ТА нар насаараа идээд барахгүй хөрөнгөтэй болсон. ОДОО болилдоо.
yyn deer erenhiilegch dyygarahgyi baibal ard tymen boslogo garna?... · 2022/01/11
Bagabanidtai tyynii ohintoi holbootoi ene alt yhahiig Mongolchyyd zebseerch mengeer hahyyldaj yhyylah bolob yy daa?harj l baiya?....tor gej baigaa bol ene ydaa syyd darangyilan horih heregtei?....zail nobsiin baychyyd myy argaar baychsan ene etgeedyydiig holdyyl!!!!!
Zochin · 2022/01/11
Ene hulgaichiig yaagaad shalgahgui bnaa.
зочин · 2022/01/11
захиргааны хэргийн шүүхэд өгөөч дээ лицензийг хүчингүй болгох л хэрэгтэй дээ
zochin · 2022/01/11
schunaltai ochinoo tataj avaach ter mundag aav Bagabandi !!! , Um yridaggui aav uu!!!