Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн, МУСТА Г.Чинболор өөрийн бие даасан “Төгөлдөр гоо” тоглолтоо энэ сарын 22-нд буюу өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө толилуулах гэж байна. Тэрбээр ихэр мэт нэр ижилссэн дуучдын дундаас гэгээн хайр, уянгалаг хэмнэл, хөнгөн айзам энэ бүхнээрээ ялгарж үзэгч, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээж байсан Г.Чинболор, Б.Энхмэнд нар өмнө нь хоёр удаа бие даасан тоглолтоо хийж байсан аж. Тэгвэл энэ удаад дуучин, МУСТА Г.Чинболор өөрийн анхны бие даасан “Төгөлдөр гоо” тоглолтоо  толилуулах гэж байгаа юм.

   Тоглолтонд урилгаар МУГЖ Г.Эрдэнэбат, МУСТА Б.Энхмэнд, СТА Д.Хишигбаяр, СТА Р.Дэлгэрмаа, Мөрөөдлийн театрын уран бүтээлчид, БЦДБЧуулгын уран бүтээлчид оролцоно. Энэ дашрамд нэгэн сонирхолтой мэдээллийг дуулгахад МУГЖ Г.Эрдэнэбат “Төгөлдөр гоо” тоглолтыг хөтлөн явуулах юм байна.

Билетийг бөхийн өргөөний кассаар худалдаална. Тоглолттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 93090000, 1905 дугаараас лавлаарай.