Хүүхэд унаж амиа алдсан орон сууцны лифтийг “Улаанбаатар лифт” хариуцдаггүй
2022/01/27
Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны долдугаар давхрын цахилгаан шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унаж амиа алдсан.
Хүүгийн унасан лифтийн чанарын шаардлага хангаагүй, эвдрэлтэй хэвээр гурван жил болсон гэх бөгөөд хариуцсан СӨХ нь лифт засварлах бус үүссэн 100 гаруй сая төгрөгийн өрөө төлсөн гэх тайлбарыг өгөөд буй. Харин уг осолтой холбогдуулан “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ:
"Манай байгууллагын үндсэн чиглэл нь нийслэлийн болон төсвийн мөнгөөр хийгдсэн лифт болон гэрээгээр СӨХ-үүдтэй хамтарч ажилладаг. Одоогоор 60 аж ахуй нэгжийн 170 лифтэнд техникийн үйлчилгээ үзүүлсэн. Улаанбаатарт 7000 орчим лифт бий. Бид зөвхөн гэрээт газруудын лифтний засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.
Заавал мэргэжлийн лифтчин байх ёстой, сар бүр техник үзлэг хийлгэх хэрэгтэй байдаг ба ингэснээр эрсдэл гарахгүй. Осол гарсан байрны СӨХ-той гэрээгүй ба хоёр жилийн өмнөөс л яригдаж байсан" гэв.
Зочин · 2022/01/27
iim zavaan hariutslagaggui baij bolhgui shdeeeee yu bolj bnaaa
DR. PRADHAN · 2022/01/27