Алмазан шигтгээтэй 18 нэр бүхий үнэт зүйлсийг хилээр гаргахыг завджээ
2014/05/21
Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар Тагнуулын байгууллагын мэдээлэлд үндэслэсэн гаалийн хяналт шалгалтыг оновчтой зохион байгуулжээ.
Энэхүү үйл ажиллгааны үр дүнд өнгөрсөн сарын 6-ны өдөр УБ-Бээжин чиглэлийн ОМ-223 онгоцоор зорчих гэж байсан Монгол Улсын иргэн Я, Ц-ийн гар тээш, биед гаалийн хяналт шалгалт хийхэд үнэт металлаар хийгдсэн, алмазан шигтгээтэй 18 нэр төрлийн үнэт зүйлс гэх барааг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй хууль бусаар улсын хилээр гаргах гэж байсан үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна.
Зөрчлийг илрүүлсэн гаалийн улсын байцаагч нар болон тагнуулын ажилтан нар дээрхи 18 нэр төрлийн үнэт зүйлс гэх бараа тус бүрийн сертификат дээрх үнэлгээг нэмж тооцоход 3,560,000,000 төгрөг болж байсан бөгөөд энэ нь 1 ам долларын ханшыг 1780 төгрөгөөр үндэслэн тооцоолсон үнэ болно.
Барааны эзэн гэх Я-нь дээрх үнэт эдлэл гэх бараагаа 2 сая ам долларын үнэтэй гэж амаар мэдүүлсэн байна. Гаалийн улсын байцаагч уг эрүүгийн шинжтэй хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулж Тагнуулын байгууллагад эд мөрийн баримтын хамтаар шилжүүлсэн аж.
Х.Даваа