Эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнөө дуунд дуртай дуучин түмэн чуулж хайртай дуучныхаа сэтгэл баясгасан сайхан тоглолтыг үзэж хамтдаа дуулж, бүжиглэж цэнгэцгээлээ.

Тодруулбал ихэр мэт нэр ижилссэн дуучдын дундаас гэгээн хайр, уянгалаг хэмнэл, хөнгөн айзам энэ бүхнээрээ ялгарч үзэгч, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн, МУСТА Г.Чинболор өөрийн анхны бие даасан “Төгөлдөр гоо” тоглолтоо өчигдөр түмэн олондоо толилуулсан нь энэ байлаа. Хайрын дуунууд ээлж дараалан эгшиглэж, түмэн олныг гэгээн ертөнцөөр аялуулсан энэ гайхалтай тоглолтыг МУГЖ Г.Эрдэнэбат хөтлөн явуулсан нь түмэн олныг үнэнхүү баясгасан юм.

Мөн тоглолтонд урилгаар МУСТА Б.Энхмэнд, СТА Д.Хишигбаяр, СТА Р.Дэлгэрмаа, Мөрөөдлийн театрын уран бүтээлчид, БЦДБЧуулгын уран бүтээлчид, Уран нугараач Г.Нямгэрэл, Түмэн эх чуулгын бүжигчид, Азийн модель агентлагийн загвар өмсөгчид оролцож тоглолтын эзэнд болоод үзэгч түмэнд чинь сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ингээд та бүхэндээ “Төгөлдөр гоо” тоглолтын фото сурвалжлагаа хүргэе.

 photo IMGS2453_zpsc793f1cd.jpg  photo IMGS2504_zps8e1a0824.jpg  photo IMGS2523_zpsb644e393.jpg  photo IMGS2474_zpsa38a3164.jpg  photo IMGS2556_zpsba45e0e2.jpg  photo IMGS2547_zps157606cf.jpg  photo IMGS2526_zpsc8ad3fc6.jpg  photo IMGS2528_zps9e8caa76.jpg  photo IMGS2598_zps76dc15a8.jpg  photo IMGS2594_zps3f724516.jpg  photo IMGS2580_zps94906a54.jpg  photo IMGS2581_zps373dc966.jpg  photo IMGS2578_zpsecd3d9a8.jpg  photo IMGS2588_zps5dd5396b.jpg  photo IMGS2525_zps96ff8e5f.jpg  photo IMGS2561_zpsf4afb598.jpg  photo IMGS2568_zps2c5d455f.jpg  photo IMGS2560_zpsf7d63ea6.jpg  photo IMGS2486_zps1df84999.jpg  photo IMGS2464_zps71807f66.jpg  photo IMGS2466_zps8bc5446f.jpg  photo IMGS2481_zpsd8e4b4dd.jpg  photo IMGS2454_zps42ab201c.jpg  photo IMGS2483_zps3ef6a4d6.jpg  photo IMGS2516_zps633a83af.jpg  photo IMGS2512_zps45737585.jpg  photo IMGS2497_zps0cee2d65.jpg  photo IMGS2491_zps27211d98.jpg  photo IMGS2544_zpsb531ca09.jpg