Дуунд дуртай, дуучин монгол түмэндээ “Хос шарга”, “Зөн билэгтэй ээж”, “Элээх тавилан”, “Хосын хорвоо” зэрэг олон сайхан дуугаараа танил болж, Монголын урлагт тэр дундаа нийтийн дууны урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан уран бүтээлч бол яахын аргагүй дуучин, хөгжмийн зохиолч МУСТА Н.Баасандорж юм. Тэрбээр өөрийн онгод мэдрэмжээр хөглөгдөн гарсан олон сайхан хөг, аялгуугаараа түмэн олныг уяраасан хөгжмийн зохиолч, дуучин маань тун удахгүй хайрт ээждээ болон бүх сайхан ээжүүддээ мөн түмэн олондоо зориулан “Зөн билэгтэй ээж минь” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоороо бэлэг барихаар бэлтгэж эхэлсэн нь хэдийнэ хангагджээ.

   Эх үрсийн баярыг тохиолдуулан ийнхүү тоглолтоо энэ сарын 26-нд 19:00 цагаас эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнөө ганцхан удаа толилуулах юм. Энэ дашрамд дуулгахад тоглолтын эзэн маань бүх л дуугаа ганцаараа дуулж, ээжийн тухай олон сайхан дуунуудаа төгөлдөр хуураар эгшиглүүлэх гэнэ. Мөн тоглолтонд урилгаар монголын энэ цаг үеийн шилдэг яруу найрагчид болох Төрийн соёрхолт ардын уран зохиолч, яруу найрагч Ш. Сүрэнжав, П.Бадарч, Ц.Бавуудорж,  Болор цомын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, А.Эрдэнэ-очир нар оролцож ээжийн тухай олон сайхан шүлэг яруу найргийг толилуулах юм. Түүнчлэн хөгжимчин У.Одонтунгалаг уран бүтээлийн дээжсээсээ өргөн барих гэнэ. 

   Дуучин, хөгжмийн зохиолч МУСТА Н.Баасандоржын “Зөн билэгтэй ээж минь” уран бүтээлийн тайлан тоглолтын тайзнаа 4, 5 азтай үзэгчдийг тодруулж “Монгол Аура–Энерги”-ийн төвөөр үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнах юм байна.

   Тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 88868823, 99730409, 91118703 дугааруудаас лавлах боломжтой бөгөөд тасалбараа захиалж үнэгүй хүргүүлээрэй.