Д.Амарсайхан агсныг амиа хорлосон гэв үү
2014/05/23
Цагдан хорих 461 дүгээр ангид амь насаа алдсан Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайханы нас барсан шалтгааныг тодруулахаар Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа билээ. Цагдаагийн хэлтсээс эл хэрэгт Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар буюу Д.Амарсайханыг амь насаа гэнэтийн байдлаар алдахад нөлөөлсөн байж болзошгүй гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Энэ талаар Д.Амарсайхан агсны өмгөөлөгч Р.Пүрэвлхам "Цагдаагийн байгууллага талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулах хэргийг амиа хорлосон байж болзошгүй гэх заалтаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэсэн. Энэ заалтад эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүнийг байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон гэж заасан байдаг. Талийгаач Д.Амарсайхан амь насаа хорлоогүй, эмчилгээ хийлгүй удсанаас эрүүл мэнд нь муудаж, амь насаа алдсан хүн шүү дээ. Ар гэрийнхэн болон өмгөөлөгчийн зүгээс хэрэг үүсгэсэн заалтыг эсэргүүцэж байгаа. Бид маш их гайхаж байна" гэсэн юм.
Талийгаач Д.Амарсайханы өмгөөлөгч Р.Пүрэвлхам нь түүнийг анх цагдан хоригдсон 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн прокурор, шүүх, мөрдөн байцаах газар, авлигатай тэмцэх газрын бүх албан тушаалтнуудад эмчилгээг хийлгэх хүсэлт гаргаж байжээ. Хамгийн сүүлд өнгөрөгч сарын 16-ны өдөр буюу цагдан хоригдсон өдрөөс эхлэн хүсэлтээ гаргасан аж. Дүүргийн эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжинд гомдол гаргасантай холбоотой баримт өгчээ. Мөн цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон үеэс эхлэн хоёр удаа хүсэлт гаргасан, нэг удаа хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргаж байсан удаатай аж. Гэвч түүний эл хүсэлтүүдийг хүлээн авааагүй байдаг.
Талийгаач нь элэг цөс болон нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргасан ч ямар ч хариу өгөөгүй. Түүнчлэн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хүсэлт гаргасан. Эмчлэгч эмч н.Отгонбаатар энэ сарын 9-ний өдөр "Миний хяналтанд байгаа" гэсэн мэдээллийг ар гэрийнхэнд нь болон өмгөөлөгчид нь өгч байжээ.
Х.Даваа
Зочин · 2014/05/27
zov
Зочин · 2014/05/26
АН-н захиалгаар бичдэг тэнэгүүдэд хүн чанар байна уу одоо наад хүнээ тайван байлгаа ч эсвэл ямар нэг мэдээлэл өгчихсөн байж магад гэж айгаад үхчих гээд байгаа юм уу энэ элдвээр өнгөрсөн хүнийг ******лж бичдэг этгээдүүдийг шалгахад гэмгүй шүү цаана нь ямар нэг юм санаагий нь зовоогоод байх шиг байна
Зочин · 2014/05/26
АН-н захиалгаар бичдэг тэнэгүүдэд хүн чанар байна уу одоо наад хүнээ тайван байлгаа ч эсвэл ямар нэг мэдээлэл өгчихсөн байж магад гэж айгаад үхчих гээд байгаа юм уу энэ элдвээр өнгөрсөн хүнийг ******лж бичдэг этгээдүүдийг шалгахад гэмгүй шүү цаана нь ямар нэг юм санаагий нь зовоогоод байх шиг байна
Зочин · 2014/05/26
АН-н захиалгаар бичдэг тэнэгүүдэд хүн чанар байна уу одоо наад хүнээ тайван байлгаа ч эсвэл ямар нэг мэдээлэл өгчихсөн байж магад гэж айгаад үхчих гээд байгаа юм уу энэ элдвээр өнгөрсөн хүнийг ******лж бичдэг этгээдүүдийг шалгахад гэмгүй шүү цаана нь ямар нэг юм санаагий нь зовоогоод байх шиг байна
Зочин · 2014/05/25
Нүгэл нь нүдээрээ гарчээ энэ нөхөр харин зовохгүй мөрөөрөө ****** руугаа явжээ жинхэнэ уул нь тарчилж үхэх ёстой байсан юм .Хүн юу тарина түүнийгээ л хураадаг юм да.Энэ өмгөөлөгч эмэгтэй нь юугаа өмгөөлөөд солиороод байгаа ******** вэ.Мэдээгээр нээх дүрдээ итгэсэн хүүхэн ичээч.Хүний хулгай хийж авсан мөнгөөр өмгөөллийн хөлсөө аваад балаарч өмгөөлөөд яваад байхын чамд наад мөнгө чин хоол болохуу ичиж амьдар.
Зочин · 2014/05/25
идэж уусан ни унэн бол ухээл биз суртэй ****** вэ
Зочин · 2014/05/25
zutgel jinhen unen nur starai bichjee buh l zuul bolj ongorood hohirch duussan hoino hunii erhiinhen gej yumnuud yasnii durgui hurtel oriloldoj baigaag taslan zogsoomoor bna yamar ulai yzsen hereee bishdee
Зочин · 2014/05/25
Өвчтэй хүнийг эмчлэхгүй, шууд алсан хэрэг. Юуны өмнө тангараг өргөсөн эмч нарын эмчлэх эрхийг шууд цуцлах ёстой. ЭМЯ . Эмчилж болохгүй гэсэн прокурор, Мөрдөн байцаагч нарт ичиж санаа зовох юм байхгүй юм байх даа. ТЭНЭГ хүн л сэтгэлийн хямралгүй байдаг юм даа
Зүтгэл · 2014/05/24
Миний бие АН-д элсвэл үгүйдээ ажлыг дэмжих байх гэж бодсон юм. Гэтэл эсрэгээрээ нэг л өдөр өөрөөс шалтга********гүйгээр гудамжинд гарлаа. Одоо надад аль ч нам хэрэггүй болох шивдээ. Энэ шинэчлэлийн засаг төр нэг л бишээ. Дээрхи хүний амь санаатай хохироосон гэж үзэж болно. Ер нь хүнийг үхүүлж шалгадагаа болиочээ. Цаана нь хичнээн хүн үхсэн юм. Бид мэдэхгүй байгаа шүү дээ. Хүний эрхийн комисс ажлаа хийж чаддаггүй юм билээ. Тэд үхсэн хойно нь дуугардаг. Хохирлоо гээд өргөдөл бичээд очихоор манайд хамаагүй гэдэг. Уг үхлээс аварах ажил хиймээр юм даа.Сайхан бэлгэдлийн чанартай хүмүүс байх юм даа. Дээрхи хүн хэлмэгдсэн. Өөрсдийн арчаагүй дээ идүүлчихсэн гэж үзэж байгаа юм бол тэр үед хамт ажиллаж байсан засаг төрийг адилхан хорьж шалгаач тэнэгүүдээ. Ард иргэдээ босож тэмцэх чадвар байна уу.....
Зочин · 2014/05/24
Болилдоо Наад хүнээ тайван нойрсуулдаа