Улсын аваргад Д.Эрдэнэбилэг, М.Одгэрэл нар түрүүллээ
2014/05/23
Монголын даамын холбооноос зохион явуулсан насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд шилдэг эрэгтэй 14, эмэгтэй 12 даамчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн юм.
100 буудалт даамын эрэгтэйчүүдийн төрөлд МУГТ, ОУИМ Дөлийн Эрдэнэбилэг тэргүүлж, олон улсын их мастер Ганжаргал удааллаа.
Харин 3-рт СМ Хашчулуун 19 оноотойгоор орлоо. УАШТ-ний эмэгтэй тамирчдыг дэд мастер М.Одгэрэл 18 оноотойгоор тэргүүлсэн бол СМ Амгалан Ариунзаяа нар 16,15 оноотойгоор 2,3-р байруудыг эзэлж мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.
М.Одгэрэлын хувьд “Улаанбаатар 2013” ДАШТ-нд оролцохдоо даамын спортын амьд домог, дэлхийн 13 удаагийн аварга Зоя Го-лубеваг хожиж, шуугиан тарьж байсан билээ.
dЭнэхүү тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид ирэх зургаадугаар сард Малайз улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.
Д.Ана
t