Зам их хэмжэээгээр эвдэрснээс үүдэн осол гарч байна
2014/05/24
"Улаанбаатар-Зуунмод-Мандалговь" чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нийт уртад их хэмжээний нүх гарсан, торон хагарал, бамбалзуур үүсч, суултанд орж тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдаж байгаа нь шалгалтаар тогтоогджээ.
Энэ замаар Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалт, говийн аймгуудад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд болон бусад чиглэлийн хүнд даацын автомашин их явдаг нь эвдрэлд багагүй нөлөөлсөн байна.
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай зам 1983 онд ашиглалтад орсноос хойш 31 жил их засвар хийгдээгүй. Нөхөөс хийдэг боловч энэ нь аргацаах төдий байсаар өнөөг хүрчээ. Иймд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, зорчигч, тээврийн хэрэгслийн хэвийн зорчих нөхцлийг хангах зорилгоор замын техник, ашиглалтын түвшинг өнөөдрийн байдлаар тогтоож, их засвар, шинэчлэлтийг судалгаа, шинжилгээний үндсэн дээр хийх шаардлагатай гэж дүгнэлээ. Тээврийн хэрэгсэл осол, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлээгүй тохиолдолд “Авто замын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “Аймаг зам, замын байгууламжид болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал бий болж, улмаар тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон, түүнчлэн засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд авто зам, замын байгууламжийг хааж болно” заалтын дагуу замыг хаах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ.
Дээрх дүгнэлтийг Зам, тээврийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын болон Тээвэр, авто замын газар, “Төв АЗЗА” компанид хүргүүлсэн байна. Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн гаргасан судалгаагаар Улаанбаатар-Зуунмод чиглэлийн авто замд энэ оны эхний таван сарын байдлаар 13 осол гарч гурван хүн амь насаа алдан, таван хүн бэртэж, 17 тээврийн хэрэгсэл эвдэрчээ.
Х.Даваа
Зочин · 2014/05/25
ZAM-Mayngan zalgaa, tumen nuhuus. Zasag-mayngan avilgal, tumen budlian.
enhee · 2014/05/25
tolgoitiin zamiig hezee zasah we nohoos hiih l ym ter ni chaawaas neg odriin boroonii ay daahgui ym
Зочин · 2014/05/25
Ene chin mergejliin hyantiinhan hiisen heljee darganii zamiig bas ***lgah herwgtei
Зочин · 2014/05/25
Ene chin mergejliin hyantiinhan hiisen heljee darganii zamiig bas ***lgah herwgtei
Зочин · 2014/05/25
Ene chin mergejliin hyantiinhan hiisen heljee darganii zamiig bas ***lgah herwgtei
Зочин · 2014/05/25
Ub darhan hoorondiin zam arai dendvv bolson bna le shv zam dagad ***jil gedeg de odo bol zam dagad vhel geltei bolson bna dhv tsana chin
Зочин · 2014/05/25
Tiim dulgud dulguunnuuriin zuun tald hunsnii 1ruu yawah zamiig dulaanii shugam yumuu stewer usnii shugam tawih gd zoriud uhaad ewdsen ewdsen humuuseer n yanzluulmaar bidnii tulsun tatwariin mungu ene meteer demii zuild zarlagdsaar l baihuu ewdej suitgesen hunuusiig undur torgoj baimaar
Зочин · 2014/05/25
*** cetguulchee darhan erdent celengiin zam ch bac iim bdaltai bga shdee ene talaar bicheech medeelel ymar muu bna aa. hoishoo yvcan zam chin bur olon ulciin zam shuu dee