Налайхын замд өчигдөр 18.00 цагийн үед ноцтой авто осол гарчээ. Тодруулбал, БЗД-ийн нутаг дэвсгэр буюу Хонхор орчимд гарсан тус ослын улмаас дөрвөн хүний амь эрсэджээ.

Амиа алдсан дөрвөн хүний гурав нь бага насны хүүхэд байсан аж.

Ослын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Замын цагдаагийн газраас ирэх даваа гарагт өгнө гэлээ. 

Энэхүү мэдээний гэрэл зургийг Замын цагдаагийн газрын Paparazzi+Traffic группийн гишүүн хувь хүний нийтэлснээс авсан болно. Мөн уг ослын мэдээг жолооч нартаа сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.

 

 

 

 

Х.Даваа