Халдварын 52 тохиолдол бүртгэгдлээ
2022/04/10
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
( 2022.04.10 )
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 52 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол
- Улаанбаатарт -40
- Орон нутагт - 12
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 164, гэрийн хяналтанд 621 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 13 нь хүүхэд, 2 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 39 хүний бие хүнд, 10 хүний бие нэн хүнд байна.