Улаанбаатарт 29, Өмнөговьд коронавируст халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ
2022/04/14
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 30 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 29 нь Улаанбаатар хотод,
- Нэг нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 165 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 609 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 68 нь хүнд, 85 нь хүндэвтэр, 12 нь хөнгөн оноштой байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.