НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 32 азтан тодорчээ
2022/04/18
Өчигдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдаж, 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 32 азтан тодорчээ.
Энэ удаагийн тохиролд 2022 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 37,971,348 баримт хамрагдсанаас:
- 3 сая төгрөгийн 4
- 1,5 сая төгрөгийн 32
- 500 мянган төгрөгийн 319
- 100 мянган төгрөгийн 3465
- 30 мянган төгрөгийн 34128 баримт тохиролд таарч азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 95515122. Супер сугалааны дугаар 21747807 байсан ба супер азтан тодроогүй байна гэж ТЕГ-аас мэдээллээ.
Зочин · 2022/04/18
азтангууд мөнгөө хувааж авах уу тус бүрдээ авдаг юм уу