НӨАТ-ын I улирлын буцаан олголтоороо тээврийн хэрэгслийн болон газрын татвараа төлөх хүсэлтийг авч эхэллээ
2022/04/18
НӨАТ-ын буцаан олголтоор хөрөнгийн татвараа шимтгэлгүй төлөх боломжтойг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.
Өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 22-ны хооронд буцаан олголтоороо татвар төлөх хүсэлтээ гаргахыг зөвлөж байна.
Тодруулбал ebarimt -ын асуулгадаа ТИЙМ товч дарснаар таны татвар төлөгдөх аж.
НӨАТ-ын буцаан олголтоор төлөх боломжтой татварын төрөл:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр /газар эзэмшигч/
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
2022 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын мөнгийг журам ёсоор дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх учиртай. Харин дээрх татваруудыг НӨАТ-ын буцаан олголтоороо төлөх сонголттой юм.