Чанаргүй зээл нийт өрийн үлдэгдлийн 9.6 хувийг эзэлж байна
2022/04/19
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны гуравдугаар сарын эцэст 22.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 797 тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 4.5 их наяд төгрөгөөр өссөн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн
- 51.9 хувь нь иргэд
- 46 хувь нь хувийн байгууллага
- 1.3 хувь нь төрийн байгууллага
- 0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байна.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны гуравдугаар сарын эцэст 19 их наяд төгрөг болж, өмнөх сараас 905.7 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.7 их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 86 хувийг эзэлж байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл тайлант хугацааны эцэст 969.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 75.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 313.3 тэрбум төгрөгөөр буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.4 хувийг эзэлж байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны гуравдугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 32.9 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 103.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.6 хувийг эзэлж байна.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 2022/04/19
Тэтгэвэрийн хөгшин цөөн хэдэн төгрөгний зээлтэй байгаад ёртөнцийн мөх бусыг үзүүлхэд банк үр хүүхэд ах дүү нараар төлүүлдэг эндээс ургуулан бодоход чанаргүй зээл гэж юугаа яриад байна аа