Шинээр 41 хүн коронавирусийн халдвараар өвчилжээ
2022/04/21
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 41 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 37 нь Улаанбаатар хотод,
- Дөрөв нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 184 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 591 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь нэн хүнд, 45 нь хүнд, 116 нь хүндэвтэр, 13 нь хөнгөн оноштой байна.
Орон нутгийн хувьд, халдварын тохиолдол Өмнөговь аймагт гурав, Дархан-Уул аймагт нэг батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.