Коронавирусийн халдварын 29 тохиолдол шинээр илрэв
2022/04/22
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 29 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 21 нь Улаанбаатар хотод,
- Найм нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 184 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 582 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь нэн хүнд, 44 нь хүнд, 118 нь хүндэвтэр, 12 нь хөнгөн оноштой байна.
Орон нутгийн хувьд, халдварын тохиолдол Өмнөговь аймагт зургаа, Дархан-Уул аймагт нэг батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.