А.Ариунзаяа: Хүүхдээ хүчирхийлсэн ээж, аавд хүүхдийн мөнгийг өгөхгүй
2022/04/22
Хүүхдээ хүчирхийлсэн ээж, аавын данс руу хүүхдийн мөнгийг шилжүүлэхгүй хэмээн ХНХ-ийн сайд А.Ариунзаяа мэдэгдлээ.
Тэрбээр, "Хүүхдээ хүчирхийлсэн ээж, аавын данс руу хүүхдийн мөнгийг шилжүүлэхгүйгээр хүүхдийн хадгаламжийн данс руу шилжүүлэх, эсвэл асран халамжилж буй жишээ нь: эмээ, өвөө, ах эгчид нь шилжүүлэх зохицуулалтыг Хүүхдийн мөнгөний журамд өөрчлөлт оруулан ажиллаж нилээд олон кейсийг амжилттай шийдвэрлэн ажиллаж байна" гэв.
Мөн Хүүхдийн мөнгийг барьцаалан зээл олгох, эсвэл зээлд суутган авахыг хориглосон.
5.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоох шийдвэр гаргана:
5.2.1.регистрийн дугаар давхардах болон өөр бусад шалтгаанаар хүүхдийн мөнгөн хуримтлалаас илүү олгогдсон;
5.2.2.эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;
5.2.3.эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан.
5.3.Энэ журмын 5.2.1-д заасан тохиолдол үүссэн бол дараа сарын мөнгөн олголтоос суутгана.
5.4.Энэ журмын 5.2.2-т заасны дагуу түр зогсоосон тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон харьяа сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.
5.5.Энэ журмын 5.2.3-т заасны дагуу мөнгөн олголтыг түр зогсоосон тохиолдолд орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно
Russel · 2022/04/23
Зочин · 2022/04/22
Хүүхдүүд шийтгэгдэх юм байна.
Зочин · 2022/04/22
хүүхэд хүчирхийлэх гэж юу яриад байнаа нэртэгээр төрүүлчих бусдыг улс даана гэвэл өөр хэрэг хаяа нэг гар хүрэх сургамжийн үг хэлэхээ ч чамаар заалгахгүй