Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй "ГАДААД ХЭЛ-БОЛОВСРОЛ 2022" Үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал өндөрлөлөө.

Хурлыг нээж ОТИС-ийн захирал, доктор Н.Энхзаяа үг хэлсэн бөгөөд Аптон ОУ-ын боловсролын инстутын захирал А.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүлсэн юм. ОТИС, ШУТИС, МУИС, ХААИС, ОУУБИС, ДИС, ДХИС, Шихихутаг ИС, Сити ИС зэрэг үндэсний их, дээд сургуулиудын гадаад хэлний багш, судлаачид оролцож Англи, Орос, Герман, Солонгос, Хятад хэл заах арга, орчуулга, гадаад хэлний сурах бичигт хийсэн анализ, үгийн утга зүйн судалгаа, авиа зүйн алдаанд хийсэн анализ, суралцагчийн хандлага төлөвшлийн талаар судалгаанд суурилсан, асуудал дэвшүүлсэн сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.

Тус сургуулиас үндэсний хэмжээний энэхүү хурлыг жил бүр зохион байгуулж байгаа нь багш , эрдэмтэдийн судалгааны бүтээлийг нийтийн хүртээл болгох, энэ чиглэлийн эрдэмтэн судлаачдын туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой аж.