2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл eyesh.eec.mn цахим хаягаар явагдаж байна.

Бүртгэл өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүйг анхаарна уу.

Хэрэв шалгуулагч та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол дурдсан хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр бүртгэл баталгаажна.

Шалгуулагчид

  • Математик
  • Монгол хэл
  • Нийгэм судлал
  • Англи хэл
  • Физик
  • Хими
  • Биологи
  • Газарзүй
  • Орос хэл
  • Түүх гэсэн 10 хичээлээс хоёроос дээш хичээл сонгох боломжтой.