БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэх бүртгэлийн систем нээгдлээ
2022/04/25
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийг 2022 оны 04 сарын 25-28-ны өдрүүд бүртгэнэ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны 4-р сарын 25-ны өдрийн 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдана.
Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд / hudulmur-halamj.gov.mn, monkor.net / байршуулна.
Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:
- 18- 39 настай байх (1982 оны 4 дүгээр сарын 26-аас 2004 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
- БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
- Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
- Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
- Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
- Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх
Шалгалтын хүчинтэй хугацаа: Шалгалтад тэнцсэн иргэдийг зарласан өдрөөс хойш 2 жил /2022.6.24~2024.6.23/ буюу эхний нэг жилийн байрших хугацаанд ажлын санал ирээгүй бол 2 дахь жилийн байрших сунгалт хийлгэх хүсэлтийг биеэр болон утсаар гаргана. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.