Коронавируст халдварын 15 тохиолдол батлагдлаа
2022/04/25
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 15 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 10 нь Улаанбаатар хотод,
- Тав нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 212 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 458 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 12 нь нэн хүнд, 56 нь хүнд, 139 нь хүндэвтэр, тав нь хөнгөн оноштой байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын зургаан тохиолдол Өмнөговь аймагт илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.