Насанд хүрээгүй охидууд биеэ үнэлж байжээ
2013/04/16
Энэ оны 2-3 сарын хооронд Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Орос байшин” ХК-ийн Эрхүүгийн амралтын төвд Монгол Улсын иргэн У нарын 14 эмэгтэйг бусдад биеийг нь үнэлүүлсэн, орон байраар хангасан гэх хэргийг илрүүлэн Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа билээ.
Сүүлийн үед насанд хүрээгүй бага насны хүүхдүүдийг хөдөлмөр эрхлүүлэх нь нэмэгдэж байгаагийн нэг илрэл энэ аж. Тус хэрэгт тус төвийн захирал Белорус улсын иргэн тэргүүтэй хүмүүсийг шалгаж байгаа аж.
Хэргийг шалгах явцад биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийн хоёр нь насанд хүрээгүй байсныг тогтоожээ. Уг хэрэгт тус төвийн захирал Белорусь улсын иргэн болон бусад хүнийг шалгаж байгаа аж.