Ч.Мөнхбаярыг тогтмол цалингүй, орлогогүй гэдэг үндэслэлээр тагнуул гэж хорьж байна гэв
2022/04/25
Өнөөдөр /2022.04.25/ Ч.Мөнхбаярыг хуулийн үндэслэлгүй хорьж байгаа талаар түүний өмгөөлөгч хэвлэлийн хурал хийв.
Тодруулбал, "Монгол хүн монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг гадаадын тусгай алба, байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан. Улмаар түүнийг энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр үйлдэл дээр нь баривчилсан тухай Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байсан.
Г.Баасан "Ч.Мөнхбаяр хууль бусаар хоригдоод 66 хонож байна.
Энэ хүнийг төрийн нууц мэдээллийг гадаадад худалдсан, дамжуулсан гэх зүйл заалтаар яллах гэж оролдож байна. Тагнуулын ерөнхий газар агнуурын ерөнхий газар болжээ.
Хүний эрхийн төлөө дуугардаг хүнийг агнаж хорьдог байгууллага болсон байна.
Ч.Мөнхбаяр ийм гэмт хэрэг хийх хүн биш. Тийм учраас энэ хүнийг суллахыг хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд шаардаж байна.
Ч.Мөнхбаярыг тогтмол цалингүй, орлогогүй гэдэг үндэслэлээр тагнуул гэж хардаж байгаад харамсаж байна" гэв.
Зочин · 2022/04/26
Баачихсан авгай.
мэд · 2022/04/25
Бузар Баасан чи далд ор. Эрлэг Элбэгдорж та хоёр монгол улсад гай болж байна.