НӨАТ-ын I улирлын буцаалт 57 тэрбум төгрөгийг иргэдэд олгож эхэллээ
2022/04/27
НӨАТ-ын энэ оны I улирлын буцаан олголт 57 тэрбум төгрөгийг 1 сая 136 мянган иргэнд олгож эхэллээ гэж Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдээллээ.
НӨАТ-ын буцаан олголтыг:
- I улирлынхыг 4 дүгээр сард,
- II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,
- III улирлынхыг 10 дугаар сард,
- IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард тус тус олгодог журамтай юм.