42 хүн коронавирусийн халдвар авсан нь PCR-аар батлагдлаа
2022/04/28
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 42 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 21 нь Улаанбаатар хотод,
- 21 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нас баралт бүртгэгдээгүй.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 224 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 494 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 11 нь нэн хүнд, 58 нь хүнд, 148 нь хүндэвтэр, долоо нь хөнгөн оноштой байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.