УИХ-ын Халдашгүй Байдлын дэд хороо Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарыг түтгэлзүүлэх шаардлаггaгүй гэж үзлээ
2022/04/29
УИХ-ын Халдашгүй Байдлын дэд хорооны дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн. Нэмэлт тодруулгыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нараас бичгээр авч, хэлэлцлээ. Ингээд цаашид тодруулах зүйл их байна. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байна гэж үзсэн тул бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ" гэв.
Зочин · 2022/04/30
Ард түмэн минь параламентаа 2 тахимтай болгож төрд төсвийн эзний хяналт тавихгүй бол төрийн ажил нэг иймэрхүү байна даа