Монголоос ирсэн бүлэг жуулчдыг БНСУ визгүй зорчуулахаар боллоо
2022/05/05
Өмнөд Солонгосын засгийн газар зургаадугаар сарын 1-нээс эхлэн Монгол, Вьетнам, Филиппин, Индонез улсын тав буюу түүнээс дээш тоотой бүлэг жуулчдад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрх олгохоор болсныг зарлажээ.
Ингэхдээ зөвхөн Яньян (Yangyang) олон улсын нисэх буудлаар ирсэн жуулчдад энэ нөхцөл хүчинтэй юм байна.
Яньян нь БНСУ-ын зүүн хойд Ганвон мужийн Яньян дүүрэгт оршдог жижиг нисэх буудал юм.
Үүнээс гадна Жэжү арлын олон улсын нисэх буудлыг мөн зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гадаадын жуулчдад нээхээр болжээ.
Жэжү аралд дэлхийн 24 улсаас бусад бүх улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих журам 2002 оноос хойш хэрэгжиж байсан юм.
Гэвч цар тахлын улмаас энэ журмыг 2020 оны хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн түдгэлзүүлээд байжээ.
Эх сурвалж: Yonhap News