2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг болгох шийдвэр гарлаа
2022/05/05
Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхээр болсон байна.
Энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 550 мянган төгрөг болгохоор шинэчлэн тогтоолоо.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны тавдугаар сарын 4-ний өдрийн буюу өнөөдрийн хурлаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцлээ.
Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө, сард 550,000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоов.
Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсныг 31% буюу 130,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм.
Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор боллоо" хэмээн мэдээллээ.
Зочин · 2022/05/05
Параламентаа 2 тахимтай болгож төрд хяналт тавих доод танхим одоогийн 76 байнгын ажилагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог цалин хангамж авахгүй байж ч болно энэ л монголчууд зөв шийдэл шүү