Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжих "Нийтийн хөл бөмбөг" төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “UB cup” тэмцээн болох гэж байна. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг эхлүүлж, Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн талбай засаад буй билээ.

 

Гэвч харамсалтай нь энэ зүлгийг гадаадаас авсан байна.

 

Уг нь  “Свебау хаус” ХХК 8-16 төрлийн холимог сортын олон наст зүлгийг Швед технологиор Монголдоо нутагшуулаад 7 жил болж буй аж. Монголын хөрс, цаг агаарт тохируулж авчирсан үрээр  усалж тордож, тарьдаг  “Свебау хаус” ХХК -ийн уг зүлэг хуйлж дэвсдэг юм байна. Гэтэл  Монголдоо анхдагч компаниудаа төр огт дэмжилгүй  хиймэл ногоон пластик авчирч Сүхбаатарын талбайд байршуулсан нь хачирхалтай.

 

С.Сарнай