Сүүлийн 24 цагийн хугацаанд КОВИД-19 халдвараар 78 хүн өвчилсөн нь батлагджээ. 

Эдгээр шинэ тохиолдлуудын 

  • 60 нь Улаанбаатарт
  • 18 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд буюу нийслэл болон зургаан аймагт 280 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 22 хүн буюу 7.8% нь нэн хүнд гэсэн оноштой байгаа аж.