ЗБДС, НЖДҮҮДТ, БОГД БАНК гурван талт санамж бичигт гарын үсэг зурлаа
2022/05/06
Дэлхий нийтээр Ковид-19 цар тахалтай тулгараад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд нийт ЖДҮҮ эрхлэгчдийн 90 гаруй хувь нь цар тахлын нөлөөнд ихээр өртөж ашиг орлого буурч, ажлын байраа алдаад байгаа ба 14 хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон гэсэн судалгаа гараад байна.
Тиймээс “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас цар тахлын нөлөөнд өртөөд байгаа ЖДҮҮ эрхлэгчдийнхээ санхүүд дэмжлэг үзүүлж цар тахлын нөлөөллөөс гаргах, үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх үүднээс Богд банктай хамтран жижиг, дунд бизнес, худалдаа эрхлэгчдэд зориулан 100 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.
Тэгвэл 2022.05.05-нд зохион байгуулагдсан “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж шийдэл-2022” арга хэмжээний үеэр тус зээлийн 50% буюу 50 тэрбум төгрөгийн багцад Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллахаар болж гурван талт санамж бичиг байгууллаа.