38 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, нэг иргэн нас баржээ
2022/05/09
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 38 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын
- 31 нь Улаанбаатар хотод
- 7 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 922,308 болжээ.
Мөн хугацаанд уг өвчний улмаас нэг иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,111 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn хуудсаас харна уу.