Монгол Улсад АНУ болон Европын холбооны зарим улс визийн хориг тавьсан, монгол иргэдэд визийн хориг үйлчилж эхэлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна.

Үүнтэй холбоотойгоор Гадаад Харилцааны Яам /ГХЯ/-наас тодруулахад "Гаднын аль нэг Элчин сайдын яамнаас одоогоор иргэдэд виз олгохгүй, хориг тавих талаар мэдээлэл манайд албан ёсоор ирүүлээгүй байна" хэмээн хэллээ.

Ташрамд дурдахад, 2021 оны аравдугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсын энгийн паспорттой иргэн гадаадын 25 улс руу 14-90 хоног визгүй зорчих эрхтэй байна. Харин дипломат болон албан паспорттой бол 34 улсад визгүй зорчино. 

Бусад хөнгөлөлтийн тухайд:

  • Монгол Улсын иргэдэд АНУ руу 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз,
  • Их Британи улсад 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз,
  • Канад улс руу энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз тус тус олгоно.
  • Японы Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан байдаг.
  • Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд Швейцар руу 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих в