Дэлхий дээр 100,000 зүйлийн мод сөөг байдаг бол манай улс 140 гаруй зүйлийн модлог ургамалтай. Мод бол дэлхийн дулаарлыг сааруулагч гол хүчин зүйл юм.

Учир нь мод, хүлэмжийн хий болох нүүрсхүчлийн хийг шингээж авахаас гадна нүүрстөрөгч хэлбэрээр өөртөө хадгалдаг.