Л.Энх-Амгалан: Гуравдугаар ангийн мэдлэгтэй есдүгээр ангийн хүүхэд ч байна
2022/05/11
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны /тамхины хэрэглээ/ тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов.
Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг сурлагын хоцрогдлыг арилгах, нөхөх арга хэмжээ хэрхэн авч байгаа талаар тодрууллаа.
Түүний асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Бид үнэлгээний тогтолцоог өнгөрсөн жилээс нэвтрүүлсэн. Энэ дагуу хичээлийн жил эхлэхэд гарааны оношилгоо, хичээлийн жил дуусахад барианы оношилгоо хийж байна. Гарааны оношилгоог зөв хийснээр сурагчдын хоцрогдлыг зөв тодорхойлно.
Сурагчдын хоцрогдлыг арилгахын тулд багш нарын ур чадварыг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж байгаа. КОВИД-ийн үеийн хоцрогдлыг танхимаар хичээллэж нөхнө. Цахимаар нөхнө гэж хэзээ ч байхгүй.
Нэг жишээ дурдахад, бид “Электрон жаал” гэж нэрлэдэг Э.Энхпүрэвтэй хамтран suraad.mn гэдэг сургалтын шинэлэг арга хэлбэрийг ашиглан хичээлийн хоцрогдлыг арилгахаар ажиллаж байна. Ингэхдээ сүүлийн таван жил элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн муу үзүүлэлт гаргасан сургуулиудыг сонгосон. Нийт 42 сургуулийн 14 мянган хүүхдийн хичээлийн хоцрогдлыг онлайн хэлбэрээр нөхөж байна. Энэ дунд есдүгээр ангид сурдаг хэр нь гуравдугаар ангийн мэдлэгтэй хүүхэд ч байна. Тийм их хоцрогдол үүссэн гэсэн үг.
Энэ сургалт маш сайн үр дүнтэй байгаа. Үр дүнг нь зургадугаар сард дүгнэнэ”гэдэг хариулт өглөө.
Гуцаарай · 2022/05/11
Гуцна шүү. 3-р ангийнтоо бодож чадахгүй ерөнхийлөгч хотын даргатай байж болоод байхад яагаад болохгүй гэж..
бар · 2022/05/11
энэ энх амгалн гэж пзда бна авлгал аваад халгдсан захирлг авилгал аваад буцагд томилчх юм 129 р сургуули