2021-2022 оны халаалтын улирал тавдугаар сарын 15-ны өдрөөр дууссан. Улаанбаатар Дулааны Сүлжээ/УБДС/ компанийн бүх инженер техникийн ажилтан болон хотын хэмжээнд хяналт тавих эрх бүхий ашиглалт хариуцсан байцаагч айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг төлөвлөсөн хуваарийн дагуу эхлүүлж байна.

Энэ жил нийт 9 багц засварын ажил төлөвлөснөөс /төсөл хөтөлбөрөөс бусад/ эхний хэсгүүдийн засварын ажлууд эхэлж, зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлана.

Өнөөдрөөс эхлэн 10 хоног БӨҮР, Говь-2 ХК, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19 дүгээр хороолол орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлаж буйгаа УБДС ТӨХК-аас мэдэгдлээ.

10 хоногийн хугацаанд шугам тоноглол болон хэрэглэгчийн дулааны оруулгад ээлжит засвар үйлчилгээ, нягтын шахалт туршилт хийн тавдугаар сарын 26-нд төвийн шугамд холбож хэрэглээний халуун усаар хангаж эхэлнэ гэв.