Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр зохион байгуулдаг оны шилдэг аж ахуйн нэгжүүдийн “ТОП-100” шалгаруулалтад Төрийн банк 8 дугаар байр, арилжааны банкуудаас ТОП дөрвөн банкны нэгээр дахин шалгарлаа.

Төрийн банк нь эх орныхоо эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллахын зэрэгцээ харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цар тахлаас шалтгаалсан санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь харилцагчдаа дэмжин ажиллаж, нийгмийн сайн сайханд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Төрийн банк Монгол Улсын нийгэм эдийн засагт томоохон хувь нэмэр оруулан, 2021 онд 24.9 тэрбум гаруй татвар төлж, улсын төсөвт 15.8 тэрбум, орон нутгийн төсөвт 9.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Түүнчлэн тус банкны нийт актив 3.8 их наяд төгрөгт хүрч, харилцагчдын банканд итгэх итгэлийн илэрхийлэл болох татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөгт хүрч, татвар тооцсоны дараах байдлаар 45.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Төрийн банк нь Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 орчим салбар нэгж, 4000 гаруй мэргэшсэн боловсон хүчнээрээ дамжуулан санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг харилцагчиддаа хүргэн ажиллаж байгаа юм. Хамгийн олон харилцагчтай Төрийн банкийг улс орны эдийн засгийн өсөлт хөгжилд оруулсан амжилтыг үнэлж, “ТОП-5 БАНК”-ны нэгээр ийнхүү 9 дэх жилдээ шалгаруулжээ.

Амжилтыг хамтдаа бүтээлцсэн Төрийн банкны эрхэм харилцагчид, үйлчлүүлэгчид, бизнесийн түншүүд болон банкны салбарт ажиллаж буй шилдэг ажилтнууд Та бүхэндээ талархал илэрхийлье!

Төрийн банк – Эрдсэлгүй ирээдүйн баталгаа