Гаалийн цахим үйлчилгээний системд хандан УБТЗ-ын өртөөдөд зогсож байгаа, зам зуурт яваа ачаагаа урьдчилан мэдүүлэх боломжтой болжээ
2022/05/24
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-хүрээнд хилийн төмөр замын боомтуудын ачаа урсгал, импортоор ирэх ачааны тээврийг оновчтой зохион байгуулах, үйлчилгээг түргэн шуурхай болгох, зуны их ачааллын үед Гааль болон “УБТЗ” ХНН-ийн ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 23-нд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Гаалийн Ерөнхий Газрын дарга Б.Асралт нарын хамтарсан ажил хэргийн уулзалт зохион байгуулагдлаа.
Уг уулзалтаар дараах асуудлыг шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна. Үүнд:
- Гаалийн байгууллага ажлын өдөр 8:00-20:00 цаг хүртэл, Бямба, Ням гарагуудад 8:00-17:30 цаг хүртэл ажиллаж импортын ачааны гаалийн бүрдүүлэлт хийн, олголт хийж байхаар шийдвэрлэсэн.
- www.gaali.mn гаалийн цахим үйлчилгээний системд хандан УБТЗ-ын өртөөдөд зогсож байгаа мөн зам зуурт яваа ачаагаа урьдчилан мэдүүлэх болсон тул та бүхэн урьдчилсан бүрдүүлэлтээ хийж ачаагаа хүлээн авна уу.
- УБТЗ нь 24 цагаар тасралтгүй ажиллаж байна
УБТЗ-аар үйлчлүүлэгч та бүхэн гаалийн бүрдүүлэлтээ шуурхай хийн, ачаагаа буулган хүлээн авч, хамтран ажиллахыг уриалж байна.
“УБТЗ” ХНН