Э.Одбаярын “Зон Олны нам”-ын байр руу халджээ
2022/05/25
Өнгөрсөн шөнө /2022.05.25/ иргэн Э.Одбаярын ажлын өрөөнд үл таних этгээдүүд нэвтэрч, халджээ.
Тодруулбал, шөнийн 03:00 цагт түүнийг Сүхбаатар дүүрэг дэх “Зон Олны нам”-ын байранд байх үед нь үл таних этгээдүүд халдаж, цонх руу нь том чулуу шидсэн байна.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгаж байна.