Герман болон Вьетнам улсыг зорих иргэд КОВИД-19-ийн PCR шинжилгээнд хамрагдах шаардлагагүй
2022/05/27
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдвар /КОВИД-19/-ын ПГУ шинжилгээнд хамрагдсан байх шаардлагаас чөлөөлөв.
Түүнчлэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдсан байх, коронавируст халдвараар өвдөөд эдгэснээ нотлох, ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагаас чөлөөлөхөөр болжээ.