Коронавирусийн халдварын 55 тохиолдол шинээр бүртгэгджээ
2022/05/30
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 55 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Үүнээс
- 27 нь Улаанбаатарт
- 28 нь орон нутагт илэрсэн байна.
Ингэснээр бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 925,153 болсныг Эрүүл мэндийн статистик мэдээллийн сан мэдээлжээ.
КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn хуудсаас харна уу.