“ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ” спорт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа
2022/06/03
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙ” спорт өдөрлөгийн арга хэмжээг Оюуны хөгжлийн онцлогтой хүүхэд, залуусын хөгжлийн харгуй спорт клубтэй хамтран оюуны хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхэд, тэдний эцэг эхчүүдийг хамруулан зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төвийн сэтгэл зүйч нар тухайн хүүхдүүдийн эцэг, эхэд сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн бол “Индранил” шүдний эмнэлгийн хамт олон шүдний эрүүл мэндийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спорт арга хэмжээнд хамруулах нь тухайн хүүхдүүдийг чийрэгжүүлэхээс гадна бие даан суралцах, хамтарч ажиллах чадварыг хөгжүүлэх, нийгэмшүүлэх ач холбогдолтой.