Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 58 тохиолдол шинээр батлагдсан байна. Халдварт өвчний 27 нь Улаанбаатар хотод, 31 нь орон нутагт илэрчээ.

Халдварын шинэ тохиолдол өмнөх өдрөөсөө бага зэрэг буурсан байна. Ингэснээр нийт өвчилсөн иргэдийн тоо 928,362-д хүрлээ.

Иргэд орон нутаг болон нийслэл хотод олон хүнтэй газраар явахдаа амны хаалтаа зүүж, гараа ариутгаж байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.